Monday, November 23, 2009

Опра Уэйнфри түүний Talk show

Нэрийг нь Монголчилж зөв бичээгүй ч байж магад шүү.
Өөрөө хөдөлмөрлөж амжилтад хүрсэн Дэлхийн хамгийн баян эмэгтэй. 24 дэх сийзондоо  талк шоу хийж буй тэрээр ирэх жилийн 9 дүгээр сарын 9 нд сүүлийн шоугаа хийх болсоноо мэдэгдлээ.




Би түүний шоуг үзэх гэж яг ч чухалчлан хүлээдэггүй ч нэвтрүүлэг эхлэх мөчид өөр ямар нэгэн миний дуртай оспооорт гараагүй бол Опра-г үздэг.Тэрээр Америкуудад шинэ үеийн амьдралыг номлогч юм шиг санагддаг.Зөвхөн усргалаараа биш ямар үед амьдарч байгаагаа мэдэрч амьдар гэж байгаа юм шиг.
Бас асар олон сюрприз(цочир сонин) үзэгчдэд барьдаг нь таалагддаг.
Жишээ нь 3 билүү дээ хүүхэдтэй сийнгл ээж(Африк гаралтай) амьдралын төлөө тэмцээд тэмцээд баралгүй эцэстээ хоусныхаа төлбөрт унан байшингаа хураалгахдаа тулаад байхад Опра түүнд шууд чэк бичин өрнөөс гаргах,
Түүний шоу-г үзэхээр ирсэн 276 хүнд тус бүрт нь 28500$-н үнэтэй машааан шууд бэлэглэх,
Хар тамхинд орсон дуучин Уйтни Хьюстан-г "дахин" төрөхөд нь  олон нийтэд нээж өгсөн,
Бүр ээж аавыг нь буудан алсан алуурчин этгээдийг олон жилийн дараа шоронгоос хохирогч хүүхдүүдтэй лайв уулзуулан одоо юу бодож санаж явдагийг нь яриулах гээд тэр бүр санаанд оромгүй сэдэлтэй талк нэвтрүүлэг хийнэ.
Анхны африк гаралтай ерөнхийлөгтэй болоход хүртэл Опра асар их үүрэг гүйцэтгэсэн гэдэг.


Би ч боддог л юм .Монголдоо нэг тийм нэвтрүүлэг хийхсэн гэж... Гэхдээ зүгээр нэг хампаан урьж ацараад хобби чинь юу вэ? анхны кисс-н дараа төрсөн сэтгэгдэл(сэтгэгдэл асуудаг сэтгүүлч бол -->домборок ш дээ!!!) биш шүү!
Яг л Опраааааааааааааааааа- түүний талк шоу шиг!!!
Гэхдээ нас яваад гэсэнээс Опра хэдтэй бил ээ би хэдтэй билээ???
Үзэж тарж үсэрч наалдана ааааааа!!!

No comments:

Post a Comment