Monday, November 2, 2009

Бөөрөнхий хар нүүрс

90-д оны дунд үед гадаад явсан ах Францын хөлбөмбөгийн шигшээ багийн подоолк авчирч өгөв.
Жерси ховор үед ганган цэнхэртэй болсон би ч босоод л өнөөхөө унтахдаа ч арай өмсдөггүй байсан байх.Нэгэнт Францын жерси-тэй болсон хүн атмаатаар уг багийн фэн болов.Ямар нэт байсан биш уг багийн мэдээлэлийг орос,монголын сонин сэтгүүлээс судлаж ямартаа ч хүн асуухад ганц түгдэрлтэйгээр дуржагнуулах хэмжээний мэдээлэлтэй болов...














Зидан,Жоркаефф,Бартез,Пэти этр гээд л тоглогчдын зураг ханаараа өлгөж хананы доор унтах ээж "ээ хүү минь шөнө эд нарыг чинь зүүдлээд байна авч хаяа" гэхээр нь ээлдээ зүүднээсээ л дээ гэх нь холгүй л байв...


1998 он гарав.Тэр жилийн хамгийн том дуулиан өнөөх Франц нутагтаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохиож аваргын төлөө алдарт Бразилийн багийг 3:0 -р бут ниргэж анх удаа дэлхийн аварга болоход ооё би ч өөрөө аварга болсон юм шиг подоолкоо байнга өмсөөд баруун энгэрт байрлах Францийн хөлбөмбөгийн холбооны символ тахианы зургийг имрээстэй...


2000 оны европийн аваргын төлөө тоглолтыг хэдэн фанат-н хамт оскар гэдэг байх аа их сургуулийн 2-р байрний урдах пааб-т узэж билээ.Итали,Францаараа хуваагдсан суусан бид манай талынх нэг зураач хампаанаар 2 гацар дээрээ тосон будгаар Францын далбаа зуруулчижээ.Хэн хожигдсон талынх тэр оройн төлбөрийг даах мөн үсээ гусуулах шийтгэлтэй байлаа.Тоглолт эвгүй байдлаар буюу 1: 0 - р Итали тэргүүлсээр бид барайсаар.Тэд хайчаа бэлдсээр... Тэгтэл зүрх амаар гаргамаар юм болж ,тоглолтын үндсэн цаг дуусаж шүүгчийн мэдэлийн 92 даxь минутанд манайх нэг ГООл http://www.youtube.com/watch?v=6ibjURc0jSo хийчлээ шүү.Пааб эгээтэй л нурсангүй.
Тоглолтын үндсэн цаг дуусч цаг сунгалаа.Хэн нэг нь гоол оруулбал шууд хожих истийл тэнцвэл пенальти цохих !!!
Манайх нэмэлт цагт гоол оруулчдаг байна ш дээ.Воов тэр үеийн манайхны сэтгэлийн хөөрөл дээд цэгтээ хүрсэнийг үг,үсэг ,үгүүлбэрээр хэрхэн төсөөлөхийг Балхжав (лол! Тэр л миний уран бүтээл хичнээн орон зайг туулж таньд хүрэхийг би таашгүй л гээд байдаг) бид 2 таашгүй !
Би л лав 2 ч дайсны талын хампааны даахийг гусахаас өөр дахин сэргээхгүй болтол хөндсөн санагдана.
Маргааш өглөө нь харин сөөнги хоолой,ямар ч угаалгын бодис хэргэлээд арилахгуй будагтай гацартай сэрсийм...


2002 онд Япон,Солонгос-т дэлхийн аваргын тэмцээн болж манай муу франц юун аваргаа хамгаалах хэсгээсээ ч шалгарч чадаагүй шившигээ дэлгэв.Тэр тэмцээнийг Америк-т хэдэн хампааны дунд нөгөө цэнхэртэйгээ сууж үзсэн намайг надаас бусад нь шоолоод гичнээн дургүй хүргэв ээ. Барбикию хийсэн тогооны улайссан нүүрс рүү өнөөх муу Жерсийгээ тайлаад шидчлээ.Нөгөө хэдийн арзайж сэрийсэн шүднүүд гялалзаад л.Жерси маань неилон материалтай шууд юу юугуй гал авалтцаад шатах байх гэсэн чинь хөөрхий минь атрилдаад л хорчийгоод л улам жижигэрээд уусаж алга болоод дээрхи гарчиг шиг юм болсиймдаа.Худлаа гэвэл надаас асуугаарай !

2 comments:

  1. хайран юмаа шатаадаг нь яажугаан. Одоо ч шүтсээр үү? эсвэл өөр баг руу урвасан уу?

    2002 онд франц арай л урамгүй хожигдсон шүү...

    ReplyDelete
  2. odoo shutehee bolison.Oor bag ch shuteegui.zetgeliin tam sh dee bagtai baih.odoo hen uran goyo togloj vaina gedgiig l golchlo uzdeg bolj.

    ReplyDelete