Tuesday, November 17, 2009

Азтай ч юм шиг

Ямар азаар Монголд төрөв өө


Жишээ нь 100 хол давсан сая хүнтэй улсад төрсөн бол ч ээ дээ тэр олон шамбааралдсан хүмүүсээс шалгарч гарах гэж.Гоц гойд ав+гатуугийн тэмдэг(олдохүйм энэ тэмдэг!!!)+яасгүй бол бүр ч гэцүү.Асар хөдөлмөрлөж байж бараг л дундаж амьдралтай болох биз.Гятад,Энэтхэгт хүнүүсийн дунд асар өрсөлдөөн явагддаг байх даа...
Нэгэн жишээ: Би  Гятадын Тяньжин хотод  14 хоног боксийн шигшээ багийнхантай хамтарсан бэлтгэл нэрийн дор амрав.Тэнд спортын 4 төрлийг чухалчлан хөгжүүлдэг аж.

Сонирхолтой нь энд тэндээс олзолж ирсэн тамирчин болох залуус ... Асуулаа.Ямар шалгуураар эдгээр хампаануудыг ацарав?

Гятад дарга : Бид хөдөө тосгоноор явж хэн өдөр бүр тариа тарьж хөдөлмөр эрхлэн мантуу идэж ус ууж байгаа хүүхдүүдийг шилж ацарав.Авъ(олцон шүү гатуугийн тэмдэгээ)яас бол хэрэггүй ээ.Мөн баян цатгалан айлын хүүхэд бүр ч хэрэггүй, тэд няцамтгай гэлээ.Тэдгээр тариачдын хүүхдүүдийг иж буүрэн цогцолборт байрлуулж хооллож өдөрт 3 удаа бэлтгэл хийлгэнэ.Бид шууд амжилт нэхэгүйгээр 2-4 жил харна.Тэгээд дотоодын тэмцээнээс медаль хүртвэл тэд үлдэнэ.Цалин өгнө.Эс бөгөөс тарайн талбай руугаа  vye vye

Балиар зөв бодлого  байгаа биз.Мэдээж хэн ч буцаад ус мантуугаа идэхгүйн тулд хичээнэ.Цогцолборт харин архи,пийжүү,тамхи гээд бүгдийг чөлөөтэй зарах юм.

Тэгсэн нэг өдөр 2 гятад бозкаан газар самардаад л үсээ зулгаагаад л уйлаад байсан.Яачив ийчив гээд өөрт байдаг өрөвчхөн сэтгэлээр асуувал хөөрхийс минь тэвчээрийн мяндсан утас нь тасраад пийжүү уужийгаад баригдаж.Ямар ч уучлалгүйгээр гэртээ харих ёстой ажээ...Зарим нь бүр 10 орчим жил болж олимп дэлхийн аваргын тэмцээнээс медаль авч байж л сая нэг юм чөлөөгөөр гэртээ харьдаг гэдгийг өнгөрсөн олимпийн наадмаас алтан медаль хүртсэн гятад тамирчний ярилцлагаас уншсан билээ...







3 comments:

  1. азтай азтай...

    дахин төрсөн ч монгол хүн болж төрөхсөн гэж боддийн шүү худлаачгүй

    ReplyDelete
  2. ai keleed yuhev.ket tsoohon bolohoor manaihan yum yumnii dortei bolj.ene ket olon huntei ulsad bol neg yumaaraa nasaaraa dagnaad hevend tsutgasan uitgart amidralaar nasiig barah baih daa

    ReplyDelete
  3. Ёстой л азаар энд төрсийм гэж бодогддын. Тэр хэдэн зуун сая шахам хүнтэй улсад бол жирийн амьдрах ч хэцүү байх даа...

    ReplyDelete